Friday, November 18, 2011

Доктор Б. Болдсайхан

Үзэх дуртай нэвтрүүлгүүдийн маань нэг De Facto. Энэ нэвтрүүлэгт орж буй хүмүүс бүгд өөрийн ажилд дуртай, ажлынхаа талаар сайн мэддэг, туршлагатай хүмүүс байдаг. Амжилттай явж байгаа хүмүүсийн яриаг сонсоход илүүдэх юу байхав ээ дээ.

MCS групп Ж. Оджаргал

 Миний бодлоор MCS групп бол Монголд байгаа эрүүл үйл ажиллагаа явуулж буй группуудын нэг гэж боддог. Ирээдүйдээ ч гэсэн MCS Property-д ажиллах сонирхолтой байсан маань улам бэхжиж байх шиг байна. Үзэхэд илүүдэхгүй нэвтрүүлэг байлаа.

 

Thursday, November 17, 2011

Liked!!

Шинэ санаа

Дараа жилийн 3-н сард төгслөө. Амьдралын нэг алхам ахиж, дээд боловсролтой болно гэсэн үг. Шинэ ажлын талбарт гарч шижигнэсэн залуучуудтай хүчээ үзэж, нийгэмд хувь нэмэр оруулагч нэгэн болох нь...Гэхдээ өнөөдөр өөрийнхөө ирээдүйн талаар юм бичих гэсэнгүй ээ. Ирээдүйгээ тэртээ тэргүй сайхнаар төсөөлөөд бодоод л байна. Одоо надад хэрэгтэй байгаа зүйл гэвэл ШИНЭ САНАА. Өөрөөр хэлбэл нэг тийм санаа, борлогдохоор.. :р

Friday, March 19, 2010

Tuesday, December 16, 2008

Canadian Christmas

Удахгүй шинэ жил болох гээд л хүн болгоны сэтгэл хөдөлж байгаа нь мэдээжийн хэрэг байх. Миний хувьд ч гэсэн энэ баяр хамгийн гоё баяруудын маань нэг. Харин энэ жил гэрээсээ хол анх удаа тэмдэглэх гэж байна. Гэхдээ ганцаараа биш олон нийттэйгээ сайхан хөгжилдөж өнгөрөөнө.

Thursday, October 9, 2008

Тавтай морил !!

 Өнөөдөр 2008 оны 10 сарын 09 өдөр. 12 цаг гэхэд хичээл тараад, гэртээ эрт ирлээ. Онц хийх зүйл олдохгүй болохоор нь хүмүүсийн блогоор зочилж, элдэв юм уншиж сууж байгаад би ер нь яагаад өөрийн гэсэн блогтой болж болохгүй гэж бодоод хэдхэн хормын дотор шинэхэн нэгийг үүсгэчихэв. Дөнгөж эхлэл гэхэд ер нь "дажгүй" шүү. Ганц хүндрэлтэй зүйл гэвэл ком-ийн маань гарт монгол үсэг байхгүй байгаа нь..Үсгээ хайсаар байтал бичих гэсэн зүйлээ мартчих гээд л.. Гэхдээ нэг талаар ашигтай. Монголоороо дээшээ харж байгаад ч бичиж сурах боломж байна.

За тэгээд одоохондоо юу бичихээ сайн мэдэхгүй байгаа ч өөрийн шинээр мэдэж авсан зүйлс болоод хүнд хэрэг болчихуйц зүйлс бичихийг, бас өөрийнхөө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг юунаас ч илүү хүсэж байнаа. Ингээд ойрын үед их сонсож байгаа дуугаа блогдоо анхлан тавья!!