Thursday, October 9, 2008

Тавтай морил !!

 Өнөөдөр 2008 оны 10 сарын 09 өдөр. 12 цаг гэхэд хичээл тараад, гэртээ эрт ирлээ. Онц хийх зүйл олдохгүй болохоор нь хүмүүсийн блогоор зочилж, элдэв юм уншиж сууж байгаад би ер нь яагаад өөрийн гэсэн блогтой болж болохгүй гэж бодоод хэдхэн хормын дотор шинэхэн нэгийг үүсгэчихэв. Дөнгөж эхлэл гэхэд ер нь "дажгүй" шүү. Ганц хүндрэлтэй зүйл гэвэл ком-ийн маань гарт монгол үсэг байхгүй байгаа нь..Үсгээ хайсаар байтал бичих гэсэн зүйлээ мартчих гээд л.. Гэхдээ нэг талаар ашигтай. Монголоороо дээшээ харж байгаад ч бичиж сурах боломж байна.

За тэгээд одоохондоо юу бичихээ сайн мэдэхгүй байгаа ч өөрийн шинээр мэдэж авсан зүйлс болоод хүнд хэрэг болчихуйц зүйлс бичихийг, бас өөрийнхөө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг юунаас ч илүү хүсэж байнаа. Ингээд ойрын үед их сонсож байгаа дуугаа блогдоо анхлан тавья!!