Friday, November 18, 2011

Доктор Б. Болдсайхан

Үзэх дуртай нэвтрүүлгүүдийн маань нэг De Facto. Энэ нэвтрүүлэгт орж буй хүмүүс бүгд өөрийн ажилд дуртай, ажлынхаа талаар сайн мэддэг, туршлагатай хүмүүс байдаг. Амжилттай явж байгаа хүмүүсийн яриаг сонсоход илүүдэх юу байхав ээ дээ.

MCS групп Ж. Оджаргал

 Миний бодлоор MCS групп бол Монголд байгаа эрүүл үйл ажиллагаа явуулж буй группуудын нэг гэж боддог. Ирээдүйдээ ч гэсэн MCS Property-д ажиллах сонирхолтой байсан маань улам бэхжиж байх шиг байна. Үзэхэд илүүдэхгүй нэвтрүүлэг байлаа.

 

Thursday, November 17, 2011

Liked!!

Шинэ санаа

Дараа жилийн 3-н сард төгслөө. Амьдралын нэг алхам ахиж, дээд боловсролтой болно гэсэн үг. Шинэ ажлын талбарт гарч шижигнэсэн залуучуудтай хүчээ үзэж, нийгэмд хувь нэмэр оруулагч нэгэн болох нь...Гэхдээ өнөөдөр өөрийнхөө ирээдүйн талаар юм бичих гэсэнгүй ээ. Ирээдүйгээ тэртээ тэргүй сайхнаар төсөөлөөд бодоод л байна. Одоо надад хэрэгтэй байгаа зүйл гэвэл ШИНЭ САНАА. Өөрөөр хэлбэл нэг тийм санаа, борлогдохоор.. :р