Хамгийн эхний оролцсон Party маань Канадууд болон Япончуудтай тэмдэглэсэн нь байлаа. Огт хамааралгүй, өмнө нь хэзээ ч харж байгаагүй хүмүүстэй найзаараа дамжуулж танилцаж авав. Дашрамд нь найз маань байхгүй байсан бол би ийм хүмүүстэй танилцахгүй байсан гэдгийг хэлье. Тэгээд Christmas-ийг Канад маягаар мэдэрлээ гэж..
Бүгд ширээ тойрон сууж, пизза, салад гэх мэт хөнгөн зууш идэнгээ халуун яриа өрнүүлж бие биенийгээ улам сайн мэдэж авахыг хичээж байх зуур ар араасаа амттай хоолнууд ирж, гэдсээ дүүртэл идэж авсан. Муу хүн идэснээ ярина гэгч л болчихлоо. Гол нь хамгийн сонирхолтой санагдсан зүйл нь бэлэг солилцох хэсэг байв. Party-д ирэхдээ бүгд жижиг жижиг бэлдэж ирээд, хураалгаад хоолоо хүлээж суух завсраа солилцдог юм байналэ. Эхлээд бүгд сугалаа сугалаж, бэлэг сонгох дарааллаа тогтооно. Тэгээд л эхнээсээ авахуулаад бэлгээ сонгоод урдаа тавинада. Гэхдээ сонгосон бэлэг чинь ингээд л энэ чинийх болж байнаа гэсэн үг биш. Дараагийн хүн хэрвээ чиний сонгосон бэлгийг авахыг хүсвэл шууд авч болно, өгөхгүй гэж тэмцээд ч хэрэг байхгүй. Тэгэхээр бэлгээ алдсан хүн яах уу, ахиж өөр бэлэг сонгоно. Гэхдээ алдсан бэлгээ алдсаныхаа дараахан нь буцааж авч болохгүй, харин дараагийн ээлжинд бол болно. Ингэж холион бантан болж, бэлгээ сонгож дуусдаг юм билээ. Нэг ёсны хөгжилтэй маяагаар өнгөрөөж байгаа хэрэг байх.
Гэхдээ өөр талаас нь бодоод үзвэл, хүн өөрийн хүссэн зүйлээ гартаа оруулж авахын тулд түүнийхээ төлөө тэмцэх эрхтэй гэдгийг илэрхийлээд ч байгаа юм шиг санагдсан шүү. Чөлөөт өрсөлдөөнт зах зээл гэдэг шиг..хэн овсгоотой хөдөлнө тэр хожно гэж..
Мөн бэлгээс гадна бүгдээрээ хамтдаа дуу дуулсан. "Silent Night", "Rudolf, the red-nosed reindeer", "White Christmas" дуунууд дуулав. Шинэ жилийн уур амьсгал ороогүй байсан надад уур амьсгалыг мэдрүүлж чадсаан. За ингээд миний эхний шинэ жилийн Party үнэхээр гоё болж өнгөрсөн болноо. Аан, нээрээ болсон газар маань манай хотоос өөр газар болсон болохоор галт тэргэнд суугаад л хүйтэн өдрийн жаврыг үл анзааран явсан болой.
1 comment:
хэхэ, тэр бэлэг солилцдог нь таалагдав. их зугаатай юм шиг байна.
Post a Comment